| Чарлаанууд байнуу |
|---|
Total online: 1 Guests: 1 Users: 0 |
|
|
Tuesday, 2026-04-07, 7:00 PM Welcome Guest
Main » 2009 » April » 8 » Толь 5.0 Beta хувилбар
Толь 5.0 Beta хувилбар | 1:45 PM |
Та хөрвүүлэх үгэн дээрээ хулганаа л аваач тэгээл гүйцээ 5-р сарын эхээр full хувилбарыг нь тавих болно
Түгээмэл Асуулт, Хариултууд (ТАХ):
- Би яаж шинэ толь суулгах вэ?
- Babylon толийг монголчууд өргөн дэлгэр хэрэглэдэг. Түүнд байдаг
толь бичгийн өргөн сонголт нь ашиглахад түлхэц өгсөн нь тодорхой.
Тэгвэл Babylon-ы толь бичгийг Stardict руу хөрвүүлсэн байх бөгөөд та
эдгээр толинуудыг Толь 5-д чөлөөтэй ашиглаж болно. http://reciteword.sourceforge.net/stardict/babylon.php
хаяг дээрх олон зуун толинуудаас татаж аваад Толь 5 суусан хавтсанд
доторх dictionaries хавтас дотор задалж хуулна уу. Stardict-ийн өөрийн
толь бичгүүд нь http://stardict.sourceforge.net/Dictionaries.php хаяг дээр байдаг. Түүнчлэн та www.kt.mn хаяг руу ороод зарим толь бичгүүдийг татаж авч болно.
- Хуулчихлаа, орж ирэхгүй байна, Яах вэ?
- Хуулсны дараа Толь 5-д холбох хэрэгтэй. Тохиргоо->Толь бичиг
цэс рүү ороход Толь бичиг гэсэн цонх гарч ирнэ. Хоосон бичлэг сонгоод
Суулгах товч дарна. Уг задалсан толь бичгийн *.ifo сонгож OK дарснаар
орж ирнэ. - Монголоор хайх уу?
- Хайна. Гэхдээ та монгол-англи зэрэг толь бичгийг суулгах хэрэгтэй. Гэхдээ энэ боломж нь Unicode текст дээр ажилладаг.
- Үгийн хувирал дээр автоматаар ажиллана гэж юу гэсэн үг вэ?
- Babylon толийг ашиглахад хүндрэл учруулдаг нэг зүйл бол хувиралтай
англи үгийг монгол толь нь авч чаддаггүйд байгаа юм. Жишээ нь cars
гэхэд л англи-монгол толинууд нь ямар ч үг харуулддаггүй. Гэтэл энэ бол
car гэсэн үгийн олон тооны хэлбэр шүү дээ. Толь 5 нь 20 гаруй хувирлыг
чөлөөтэй хувиргаж зөв үгийг хайн харуулж чадна. Жишээ нь
Stories->Story гэх мэт.
- Ямар үйлдлийн систем дээр ажиллах вэ?
- Windows 2000/XP/Vista дээр ажиллана. Unicode системтэй учраас Windows 98 дээр хэвийн ажиллахгүй. - Толь 5 үнэтэй юу?
- Толь 5 нь бүрэн хэмжээнд үнэгүй юм. Та цааш нь тараасан ч болно.
Харин худалдаж болохгүй! Толь 5 нь ивээн тэтгэгчидтэй бөгөөд тэдний
баннерыг та харах болно. ЭНД ДАРЖ ТАТАЖ АВНА УУ.
Монгол толь бичгүүдийг ЭНДЭЭС ТАТАЖ АВНА УУ.
Толь 5-д юу нэмэгдэв?
- Stardict-ийн толь бичгүүдийг ашиглана.
- Дэлгэц дээрх дурын үгийг авна.
- Үгийг авахдаа хувирал дээр автоматаар ажиллана. Stories->Story
- Өөрийгөө интернэтээс автоматаар Update хийнэ.
- Цэвэрхэн хийцтэй, энгийн, хурдан ажиллагаатай.
- Install хийнэ.
- Баннерын системтэй.
|
|
Views: 505 |
Added by: Butcher
| Rating: 0.0/0 |
|
|
|
|
|
|